- YOU ARE CRAZY ONLY.
Автомат оператор бүсгүйн хоолой Этэрналыг бодолд оруулав.
Зөвхөн нэг чиглэлийн үйлчилгээтэй дугаар юм биз дээ. Ийм дугаартай болох ч амаргүй дээ, ингэхэд хэн надад захиалга өгсөн юм бол? Энэ "чинийх" гэж бас хэн юм бол оо. Зүгээр нэг захианы эзнийг ингэж хайх хэрэг байсан ч юм уу. Нүднийх нь буланд өнөөх захидал өнчин ганцаар орхигдсон юм шиг ширээн дээр хэвтэх нь өртөв. Хэрвээ халаасанд нь байгаа боодол хорин мянгатын дэвсгэртийг эс тооцвол түүнд байгаа цорын ганц сэжүүр. Захианы эзэн "чинийх", захиалагч бүсгүй хоёрыг хоёуланг нь хаанахын хэн гэдгийг нь Этэрнал мэдэхгүй. Тэгсэн атал хоёуланг нь холбож уулзуулж учруулах ёстой байдаг...
Этэрнал нээрээ утасныхаа дуудлагыг шалгачихаад мессэжүүдээ уншаагүй гэнэт санаад мессэжүүдээ шалгав. Захиалагч бүсгүйн нэг мессэж, бас түүний танил дугаараас нэг мессэж ирсэн байв:
"Sain u, sain. Yu bna. Irj yum uuh uu. Mani chini dailya. Dargatai hamt uugaadhaach tsaadah chini uurtai baina."
"Дахиад л" гэж Этэрнал бодов.
Обра (Obra) ажлаа тасдаж хэд хоног алга болчихоод нэг ирэхээрээ даргаа аргадах гэж Этэрналыг даргатайгаа хамт архидуулдаг билээ. "Ерөөсөө Обра дээр очиж ууя".