Saturday, July 31, 2010

Entomo-phobia

Би өөрийнхөөрөө амьдарна. Өөрийнхөө хүсэгсдээр л өөрийгөө тойруулна. Тойрон хүрээлэл минь намайг тойрон тойрон эргэнэ. Эргэн эргэн баясан ажна би тэднийгээ...

Тэгмэгц... тэгмэгц л тэд гараад ирдэг. Хаана ч явсан хаанаас ч хамаагүй гараад л ирдэг. Бодсоноос минь, хүссэнээс минь их өөр. Эвлэршгүй өөр.

Бодсоноос минь илт өөр, илүү нарийн бүтэцтэй, илүү хүчирхэг, илүү олон мөчтэй. Ийм байхаар нь би яаж тэднийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Тэднийг би хүлээн зөвшөөрмөөргүй байна. Тэднийг байна гэдгийг мэдэхээс ч, мэдрэхээс ч би айна. Айдас аймшгийг агуулан тэд оршсоор, тойрон тойрон оршсоор...

Тэд үгүйсгэгдэшгүй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.