Monday, February 27, 2012

8-р бүлэг. Ду-Ра-Ки, Ду-Ра-Ки!

... WITHOUT ANY HURT.

2011 оны 6-р сарын 13

-- Хөөе Кокоро чи ойрд хаагуур яваад байв аа. За май нэг тулгачихъя. Ганцаараа уух эвгүй юм аа.

-- Би уухгүй ээ.

-- Яагаад уухгүй гээд байгаа юм? Чи чинь угаасаа уудаггүй ч бил үү?

-- Уудаг л даа, гэхдээ одоо уумааргүй байна.

-- Яасан надтай хамтай архидана гэхээр дур чинь гутаад байна уу, аль эсвэл энэ архины чанарт итгэлгүй байгаад байна уу. Аль эсвэл хоёулаа Обра дээр очиж амтат коктейлноос нь амсах юм уу.

7-р бүлэг - Хосуй Есүй хоёр

HOW CAN I TOUCH YOU...

Тэр бороо Алибабад үнэхээр сайхан санагдав. Ийм сайхан бороонд унтана гэдэг ямар сайхан бэ. Алибаба тэр дороо эргэж хэвтээд, гараа дэрлүүлсэн чигтээ нам унтаад өгөв. Үг сөхөөгүй унтаад өгсөнд нь Энжи жаахан гайхсан боловч удалгүй гарыг нь дэрлэсэн чигтээ нойрондоо дийлдэн унтжээ. Алибаба хээр хөдөө олон удаа хонож байсан туршлагатай учраас, хучлага дэвсгэр ч үгүй ингэж хонох үед үүрийн жингээр хүйт даахаас өмнө сэрэх хэрэгтэй, тэгэхийн тулд эртхэн нойроо авсан нь дээр гэж бодсон байв.

Monday, February 13, 2012

6-р бүлэг. Уучихсан байнашдээ, уучихсан байна!

... WITHOUT ANY PURPOSE.

Золоожижи очоод юу ч хэлэлгүй Алибабагийн сүүлчийн захидлыг өгөв. Бүсгүйг захидлыг уншаад инээмсэглэхэд нь ширээнд нь суугаад хамтдаа хүлээхээр болов. Тэр хоёр хоорондоо юу ч дуугарсангүй. Гагцхүү Алибабаг хүлээж байлаа.

Алибаба нэмж хундага захиалаад үлдсэн дарсаа хоёр хундаганд хувааж хийв. Төлөвлөсөн юм шиг яг сайхан таарав. Хоёр дарсны хундагаа гарын салаандаа өлгөж бариад, нөгөө гараараа ширээнээс тулсаар босов. Алибаба яльгүй согтсон бололтой. Алхахдаа үл ялиг ганхах боловч яаж ийгээд гар дахь дарсаа асгахгүй байж чадаад байв.

Бүсгүй дээр ирээд:

-- Уучлаарай та энэ нэг хундагатайг барьж байхгүй юу.

-- За би ийшээ суучих уу.

-- За тулгах уу? Юуны төлөө тулгах вэ?

-- Уйтгарт нууцны төлөө юу? Уйтгаргүй инээмсэглэлийн төлөө юу?

Monday, February 6, 2012

5-р бүлэг. Уйтгартай эмэгтэй гүн нууцтай

HOW CAN I LOVE YOU ...

-- Хөөе чиний төлөө ууж байхад, жаахан цог золбоотой байгаач.

-- Та үнэхээр мөнгөгүй юм уу.

-- Чамд мөнгө чухал уу. Хайр сэтгэл чинь чухал уу?

-- ...

-- Алив хурдан хэлээдэх. Ер нь ингэхэд хэн намайг унтаж байхад сэрээсэн юм, нэгэнт унтаж байгаа хүнийг сэрээсэн юм бол босгоод хоол унд өгөх нь хаа газарын ёс биз дээ?

-- Гэхдээ л ...

-- За чиний тэр аугаа их чухал, амьдрал хайр сэтгэлээс чинь чухал мөнгөний төлөө тэгвэл ууя.

-- Ээ хэрэггүй дээ.

-- За тэгвэл хайр сэтгэлийн чинь төлөө. Хайр сэтгэлийнхөө төлөө хундагаа хоосортол ууна шүү. Тээр энэ хараа (аль хэдийн уучихаад харуулав) би чиний хайр сэтгэлийн төлөө яаж ууж байна?